АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН НЭГЭН ӨРӨӨНД БУСДЫГ ГЭР БҮЛ АЖИЛ МЭРГЭЖИЛ ҮР ХҮҮХДҮҮДЭЭР НЬ ДАРАМТАЛСАН ХЭРЭГ БОЛСОН.
ХЭРГИЙГ ТОДРУУЛБАЛ, 2025 оны гурван сарын 31-ны өдөр П.Батчулуун эмчийн том охин болох Б.Хонгорзулын ажлын өрөө болох Анагаах ухааны их сургуулийн Биотехнологийн тэнхимийн эрхлэгчийн өрөөнд хар хувцастай, баруун гаран дээрээ 54 гэсэн шивээстэй үл таних эрэгтэй хүн орж ирээд учир битүүлэг зүйл ярьж, түүнийг хэлэх үггүй болтол нь дарамталжээ.
Учир битүүлэг залуугийн ярьж байгаа зүйл нь илтэд тэдний гэр бүлийг нэвт шувт судалсан хүний үг байсанд Хонгорзул цодролд орж, өнөөдөр ч сэтгэл санааны хүнд дарамтанд байна.
Мөн Батчулуун эмчийн дүү болон дүүгийн хүүхдүүдийг хаана сурдаг, хэдэн настай болох цаашлаад гадаад оршин суудаг ах эгч нарыг нь ажил мэргэжил, сурсан сургууль болон өр зээлийнх нь мэдээллийг хүртэл нарийн мэдэж байгаагаа хэлээд гарсан нь хэвлэл яриа өгч, аавынхаа асуудлаар Төрийн ордонд сайд болон зарим нэр бүхий гишүүдтэй уулзаад гарсан тэр өдрийн маргааш болжээ.
Үүний дараа охин Хонгорзул Сүхбаатар дүүрэгт хандан өргөдөл гаргаж үүний дагуу шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Харин энэ үеэр ар гэрийнх нь Цагдаагийн гэрч хохирогчийг хамгаалах төвд хандан хамгаалалт хүссэний дагуу хамгаалалтанд оржээ.
Эл үйл явдлын дараа Батчулуун эмчийн төрсөн дүү болох Э.Энхмөрөн болон төрсөн охин Б.Хонгорзул нар хамтдаа гадуур явж байхад нь ардаас нь цөлийн шар гуталтай үл таних залуу гүйцэд түрүүлээд нүдээрээ дохиж, зангаж байсан явахыг сануулж байсан гэх. Энэ үед тэд яаж ч чадахгүй хараад үлдсэн байгаа юм. Энэ өдрүүдээс хойш тэднийг ээлжлэн үл таних этгээдүүд байнга дагаж байгаа гэдгийг тэд гар утсан дээрээ баримтжуулан авч үлджээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-аас тодруулахад: "ПАНДААНИЙ БАТЧУЛУУН ЭМЧИЙН ОХИН Б.ХОНГОРЗУЛЫГ ДАРАМТАЛЖ, АМЬ НАСАНД НЬ ЗАНАЛХИЙЛСЭН ХЭРГИЙГ ӨРГӨДЛИЙН ДАГУУ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭСТ ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ХЭРЭГ НЭЭН, ШАЛГАЖ БАЙНА. ТУХАЙН ДАРАМТАЛСАН ГЭХ ЭТГЭЭДИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙГАА Ч ХАРААХАН ОЛООГҮЙ БАЙНА" ГЭВ.
Сэтгэгдэл (3)