Д.Амарбаясгалан: Малчин өрх бүрт 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа

Уранцэцэг
2024/02/29

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр, Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Улсын төсөь, аймаг орон нутгийн төсөв, давсан орлогод зохицуулалт хийх замаар ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгон үнэ төлбөргүй хүргэх өгөхөөр шийдвэрлэлээ.

14 аймгийн 111 суманд, төмөр зудтай байгаа сум бүрт 150 тонн тэжээлийн будаа, цагаан зудтай байгаа сум бүрд 75 тонн тэжээлийн будааг хүргэх ажлыг зохион байгуулна. Нэг малчин өрхөд дунджаар 250 кг-ын тэжээлийн будаа хүргэж өгөх тооцоо гарч байна. Хоёрдугаар, Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргаж малчин өрхөд хоол хүнс хүргэж өгөх ажлыг зохион байгуулна. 111 сумын 117 мянган малчин өрхөд, өрх тус бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэх шийдвэр гаргалаа. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна