“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.БУДБАЯР ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ОЛОН КОМПАНИДАА ТОЛГОЙ НЬ ЭРГЭЖ БАЙНА

Үүрийнтуяа
2024/02/24

Хэдхэн хоногийн өмнө Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компанийн  нэр бүхий ажилчид ажлын байран дээрээ архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан байж болзошгүй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор тус компанид ажилладаг эдгээр хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэгвэл  эдгээр ажилчдыг удирдах албан тушаалтан болох “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Нэргүйн Будбаяр нь 13 компаны эрхийг эзэмшдэг байна. Мөн түүнчлэн төмөр замын талаарх туршлага байхгүй гэдэг нь намтар түүхээс нь тодхон харагдана. Тиймдээ ч улсын ажлыг цалгардуулж олон нийтийн дунд хөгөө чирж буй биз. Тэгвэл уншигч танд Н.Будбаярын намтарыг тоймлон хүргэе.

Н.Будбаяр 1998 онд МУИС-ийг Эдийн засаг мэргэжлээр төгсөж, 2006 он хүртэл Худалдаа хөгжлийн банк, ХБНГУ-ын FFS банк, Улаанбаатар хотын банканд тус тус мэргэжлээрээ ажилласан. 2006-2016 он хүртэл “Женерал финанс” ХХК, “Женерал коммерс” ХХК, “Ариун шиваа мандал” ХХК, “Монгол хүнс” ХХК, “Монгол хүнс групп” ХХК, “Би Пи Эм партнерс” ХХК, “Хүннү энержи” ХХК, “Лагуна нүхт” ХХК, “Цэлмэг ази групп” ХХК, “Цэлмэг ази” ХХК, “Танан капитал” ХХК, “Нановүүд” ХХК, “Ард дизайн” ХХК гэх 13 компанийг өөрөө болон өрөөлтэй хамтарч байгуулсан. 2017 онд Хөгжлийн банкны Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдож, 2019 оныг дуустал хоёр жил ажилласан. Харин 2023 оны нэгдүгээр сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засгийн албаны даргаар томилогдож, долоодугаар сард нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захиралын тамгыг гардсан.  Банк, бизнесийг хослуулсан түүнд төмөр замын туршлага огт байхгүй нь дээрх намтраас нь тодорхой харагдаж буй биз. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна