Б.Бат-Энэрэлийг Соёлын яам СТА-аар тодорхойлоогүй, тэмдэг нь өөрийнх биш байжээ

Уранцэцэг
2024/02/20

Дуучин Б.Бат-Энэрэл хоёр хоногийн өмнө /2024.02.17/ уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийж, түүнийг Соёлын яамнаас СТА цол тэмдгээр шагнасан. Харин иргэд Соёлын яамны шийдвэрийг шүүмжилж, уг асуудал цахим сүлжээнд хуваагдлыг бий болгоод байна. Б.Бат-Энэрэл СТА авах нь тодорхой байсан тул өөрийн тэмдгийг зүүж өгсөн юм  гэж Яруу найрагч В.Нэргүй мэдээлэв. Харин Б.Бат-Энэрэл дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудаснаа бичсэн юм Тэрбээр,Миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтод цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн. Тэгвэл эл асуудлаар Соёлын яамнаас "Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй" гэсэн тайлбар өглөө.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна