УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Тодруулбал, Улс төрийн намууд дөрөвдүгээр сарын 29 гэхэд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлнэ. Харин тавдугаар сарын 14-20 хүртэл нэр дэвшигчдээ зарлах аж. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас албан ёсоор эхэлж 6 сарын 26 хүртэл 17 хоног үргэлжилнэ.
Түүнчлэн, шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нд зогсооно. Харин сонгуульд нэр дэвшигчид ТВ, радиод зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэвтрүүлэг, сурталчилгаагаа цацна. Мөн УИХ-ын гишүүд ажлын тайлангаа зөвхөн хэвлэмэл хэлбэрээр явуулна. Чансаа тогтоох судалгааг түгээхгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна