УИХ-ын гишүүн Ц.Туваан Улсын алдарт уяач цол хүртлээ

Уранцэцэг
2024/02/09

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон, медаль гардуулсан. 

Өнөөдөр уяачдад улсын алдарт цолыг олгосон бөгөөд тэдний УИХ-ын гишүүн Ц.Туваан Улсын алдарт уяач цол хүртлээ. Тэрбээр анх долоон настайгаа морь унаж, цаашлаад морь уяж, аймаг, сум, улсын уралдаанд амжилттай оролцдог аж.

Түүний баярын сэтгэгдлийг сонсоход "Үнэхээр баяртай. Хурдан морины салбарт олон жил ажиллалаа, олон жил морь уялаа. Улс бүсийн 10 айраг түрүүгээр энэ цолыг авч байна. Нутгийн минь уул ус түшиж байна. Олон уячдын дунд өслөө дөө. Морь гэдэг монголчуудад заяасан тэнгэрлэг хүлэгтэй холбогдоод 40 гаруй жил болжээ. Энэ завшааныг ашиглаад нэг галд морь уяж байсан ах найз нартаа баярлалаа. Нутгийн зон олон минь сайхан шинэлээрэй. Морины босоо цагаан хийморь ивээх болтугай" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна