Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулийг ард түмэн эсэргүүцэж байгаа учраас хойшлуулж байна

Үүрийнтуяа
2024/01/18

УИХ-ын 2023 оны намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ-ын гишүүд ээ, бид Үндсэн хуулиа эрхэмлэн, төр ард түмний язгуур ашгийг эрхэмлэн ажиллахаар төрийн сүлдийнхээ өмнө тангараг өргөсөн. УИХ бол ард түмний төлөөлөгчийн байгууллага. Тиймээс УИХ-д 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн. Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна" гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна