Хулгай нь шүүх дээр очихоор эзэд нь "гэмгүй" мэт жүжиглэдэг заншил тогтжээ

Үүрийнтуяа
2024/01/15

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал нэгдүгээр сарын 18-нд болно. Өмнө нь тус хурлыг 12 сард хийх байсан ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж байсан билээ.

Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга" хэмээн хэвлэлийнхэнд гомдлоо тайлбарлаж байв.

Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Энэ удаагийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурлаас мэдээлэл авлаа. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүгт чиглэж. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна" гэж ярьж байна билээ.

Уг нь хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх Страто ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татсан. Гэтэл гэнэтхэн хоёулаа яагаад яллагдагч болсноо ч мэдэхгүй, ямар ч байсан шүүх хуралд оролцохоор явдаг болж таарах уу. Энэ хурал нь ч тэгээд хэзээ болтол хойшилж, хэдийг хүртэл сунжрах юм болдоо.

 

 Эх сурвалж: Erennews.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна