Т.Доржханд: Х.Баттулга нүүрсний сонсголоос хоёр удаа зугтсан хэр нь гэнэт баатрын дүрээр гарч ирлээ

Уранцэцэг
2024/01/11

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ:

“Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр төрийн ордонд орж ирлээ. Нүүрсний сонсголоос хоёр удаа зугтсан. Тэгсэн хэр нь гэнэт иргэдэд хайртай, “баатар”-ын дүрээр гарч ирээд гаднынханд газраа зарлаа гэж буруу мэдээллээр иргэдийг талцуулж байна. Ерөнхийлөгч байсан бусад хүн Төрийн ордонд орж ирээд, УИХ-ын даргатай уулзаж байна уу. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж уулзаж байна уу, үгүй биз  дээ.Тиймээс Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчилье. УИХ-ын гишүүн Д.Ганбат зохицуулалт хийх гээд өргөн барьчихсан байна. Одоо үүнийг яаралтай хэлэлцье” гэв.

ЧУУЛГАНЫ ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ: https://www.facebook.com/AsuNewsMN/videos/1739714889787373


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна