Энэ онд Манай Улсад хоёр хөршийн ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД айлчлах магадлалтай

Үүрийнтуяа
2024/01/08

2024 түүхэн жил болох нь тодорхой. УИХ-ын ээлжит сонгууль, зуны олимп гээд 4 жилд нэг тохиодог сонин сайхан явдлууд энэ онд учраа таарч байгаа нь уйдахын аргагүй нэг жил өнгөрөхийг илтгэнэ

Үүгээр ч зогсохгүй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ онд Монгол Улсад айлчлах өндөр магадлалтай гэнэ

Манай улс БНХАУ-тай 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан манай улсын талаас БНХАУ-ын дарга Ши Жиньпиныг эх орондоо урьсан гэх мэдээлэл бий. Энэ талаар онцолсон байв. Тодруулбал өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Ци, ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах хэлтсийн дарга Лю Жяньчао МАН-ын Генсек Д.Амарбаясгалантай уулзахдаа 2024 онд болох айлчлалын талаар хэлэлцсэн байх боломжтой гэх мэдээллийг бичжээ.

Мөн энэ жил Халх голын ялалтын 85 жилийн ой тохиож буй. Уг үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг эх орондоо айлчлахыг урьсан

Монгол Улсын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ Дэлхийг нацизм, фашизмаас аварсан Оросын ард түмний түүхэн эр зоригийг бид мартах ёсгүй. Тийм ч учраас бид Аугаа их ялалтын ойг хамтдаа тэмдэглэнэ гэдэгт итгэж байна гэжээ

Ийнхүү Монгол Улсын үүрдийн хөрш хоёр орны төрийн тэргүүн манай улсад айлчилвал түүхэнд бичигдэх онцгой жил болох нь гарцаагүй биз.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна