Төр солигдож дайн самуун үүсч байдаг харин Сү.Батболд сууж л байдаг

Уранцэцэг
2024/01/07

Монголын парламентад үе үеийн ерөнхий сайдуудаас хамгийн нэр муутай ерөнхий сайд гэж хэлж болох эрхэм бол Сү.Батболд. Учир нь Монголын баялагыг худалдан авч, Нүүрсний хулгайн эхлэлийг тавиад зогсохгүй монголын 30 баян гэр бүлийг үүсгэн байгуулсан загалмайлсан эцэг нь. Мөн Монгол улсыг тэжээх Энержи Ресурс гэх энэ том баялагийг ӨӨРИЙН БОЛГОСОН. Түүний бүх хөрөнгийг хураавал нэг иргэнд 10 сая төгрөг оногдоно гэх статистик мэдээлэл ард түмнийг ихээхэн “эгдүүцүүлдэг”. Сү.Батболд бол тийм л хэмжээлшгүй хөрөнгөжсөн монголын төдийгүй дэлхийн баячуудын эгнээнд аль хэдийн элссэн нэгэн. Тиймээс өнгөрсөн үеийн сонгож болохгүй нөхдүүдийн нэг бол Сү.Батболд яалтчгүй мөн. 

Түүнтэй холбоотой түүхэнд томоохонд тооцогдох дээрмүүдийг дурьдвал:

-2005 он. Энержи ресурс ХХК байгуулав. 

-2005 он. Энержи ресурс ХХК  Тавантолгойн ашиглалтын лиценз авав. Эзэн нь Үйлдвэр худалдааны сайд Сү.Батболд байв.

-2006 он. МОАХ-ын жагсаал эрчээ авав. Дарга нь Х.Баттулга байв. 

-2008 он. 3 сар. Таван толгойн ордын 96% төрд буцаан авлаа. Ерөнхий сайдын санхүүжүүлэгч Сү.Батболд байв. 

-2008 он. 3 сар. Ухаа худгийг Энержи ресурс 4% төлбөрт өгөв. Ухаа худаг газар нутгийн 4% нь нийт нөөцийн 20% -410 сая тонн нүүрс

32 тэрбум доллар- МУ-ын 5 жилийн төсөв. 

-2008оны сонгуулийн дараа 7 сарын 1-ний аймшигт хэргээр 5 хүн алагдав. Гэвч С.Батболд ерөнхий сайд болов.

     Төр солигдож дайн самуун үүсч байдаг харин Сү.Батболд сууж л байдаг. 

Бизнесийн салбараас улс төрд 2000 онд орж, тасралтгүй 24 жил төрд суусан ч, улсынхаад хөгжлийн төлөө хурууны үзүүрээ ч хөдөлгөөгүй нэгэн.

Сү.Батболд, С.Баярцогт, Х.Баттулга зэрэг хүмүүс өндөр албан тушаалд очиж, ерөнхий сайд байх хугацаандаа маш их ордуудыг зарж  тэрбумтан болж оффшорт мөнгөө марттал баяжсан. Атал эл хэргүүдийг МУ шийдэж чадаагүй нь өнөөгийн муу нэртэй хонгилын шүүгч нар, хуулийнхан захиалгаар ажилдаг гэх нэр нүүрийг ч барж байгаа юм. Мөн эдгээр хүмүүс өөрсдийн хэргийг замхруулах зорилгоор шударга шүүгч нарыг халж өөрсдийн хүмүүсийг тавьсан нь одоогийн авлигал, хүнд суртал, инфляци гэх мэт маш олон үр дагаварыг дагуулж буй. 

Товчхондоо эдгээр хүмүүсийн тавьсан замнал МУ-ыг одоогийн ийм нөхцөл байдалд хүргэж буй. 

Тиймээс гурван сая монголчуудын хүртэх ёстой газрын баялгийг эрх мэдэл албан тушаал, давуу байдлаа ашиглан баруун, солгойгүй авч хагартлаа баяжсан Сү.Батболд мэтийн хүмүүсийг улс төрд дахин сонгох шаардлагагүй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна