Ц.Даваасүрэн: Орлого багатай иргэд орон сууцтай болох боломж бүрдлээ

Үүрийнтуяа
2024/01/03

Засгийн газраас "Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац"-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгөхдөө орлого багатай иргэдийн орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид багц дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Залуус, болон төрийн албан хаагч, хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гол анхаарч байгаа зүйл бол орлого багатай иргэдийн орон сууцтай болгох юм. Сарын орлого нь хоёр сая төгрөгөөс доош бол ипотекийн зээлд хамрагддаггүй юм байна. Бидний тооцоогоор өрхийн орлого нь 500 мянган төгрөг хүрдэггүй айлууд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Ипотекийн зээлийг зорилтот бүлэг болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн орон сууцны санхүүжилтийг хийнэ. Тухайлбал түрээсийн орон сууц. Түрээсийн орон сууцыг ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд олгоно” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна