ТОМИЛГОО: С.Сүхболдыг БНСУ-д, Ц.Мөнх-Өлзийг Шведэд суух элчин сайдаар томилов

Үүрийнтуяа
2024/01/03

Өнөөдрийн засгийн газрын хурлаар зарим томилгоог хийж байна. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболдыг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайд, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзийг Монгол Улсаас Швед улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар тус тус томилсон байна.

С.Сүхболд нь:                                 

·               1999 онд ГХЯ-ны ОУБГ-ын мэргэжилтэн

·               2000-2007 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга

·               2002-2004 онд Монгол Улс, БНХАУ-ын улсын хилийг 2 дахь удаагаа тогтоон шалгах Хамтарсан комиссын Монголын хэсгийн гишүүн

·               2007 онд НҮБ-ын ЕА-н 62 дугаар чуулганд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гишүүн

·               2007-2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-т 2 дугаар нарийн бичгийн дарга

·              2010-2012 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал

·             2012онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч

·             2012-2015 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал

·             2015-2020 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч

·             2020 онд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх

·             2020 оны 12сарын 7-ноос ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал

Ц.Мөнх-Өлзий нь:

·              2004 онд ГХЯ-ны Ёслолын хэлтэст мэргэжилтэн

·              2004-2006 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе

·             2006-2007 онд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт атташе

·             2007-2010 онд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Байнгын төлөөлөгчийн газарт атташе, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга

·             2010-2012 онд ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

·            2012 онд ГХЯ-ны Олон нийттэй харилцах газрын дэд захирал

·             2012-2013 онд ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга

·             2013-2016 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх

·            2016-2018 онд ГХЯ-ны Дипломат ёслолын газрын Захирал

·            2018-2021 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөх

·            2021 оны 10 дугаар Дипломат ёслолын газрын захирал

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна