ЧУУЛГАН: УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно

Үүрийнтуяа
2023/11/30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Тухайлбал,

           Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал

           Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

           Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсоно /Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар/

           Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна