Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Хил хязгааргүй үе” Олон Улсын санаачилгын дэд захирал Урмила Саркарыг хүлээн авч уулзлаа

Үүрийнтуяа
2023/11/16

Дэлхийн нийт хүн амын 25 хувийг эзэлдэг 10-24 насны залуучуудыг бүтээлч, нийгмийн идэвхтэй иргэн болоход туслах салбар дундын дэлхийн түншлэл Generation Unlimited буюу GenU санаачилгад Монгол Улс нэгдэх нь манай улсын өсвөр үе, залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Уулзалтаар “Хил хязгааргүй үе” санаачилгад нэгдэхтэй холбогдуулан удирдлага, зохицуулалтын тогтолцоог үүсгэх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлээд байгаа талаар Дэд сайд мэдээлэл өглөө.

Тухайлбал, манай улсын залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэх чиглэл, тулгамдсан асуудлын үнэлгээг Нэгдсэн үндэстний байгууллагын дэмжлэгтэйгээр мэргэжлийн судалгааны “ND Consulting” институт гүйцэтгэсэн. Нэгдсэн удирдлагаар хангах Удирдах зөвлөлийг олон талын оролцоотой байгуулж, Үнэлгээний тайлан, дүгнэлтийг талуудад 2 удаа танилцуулж, 2027 он хүртэлх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг талуудын санал, шүүмжийг тусган хураангуй болон дэлгэрэнгүй хувилбараар боловсруулаад байгаа юм.

Манай улс тус санаачилгад нэгдэхтэй холбогдуулан цаашид идэвхтэй хамтран ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дараагийн шатанд гаргахад талууд цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна