Б.Ганхуяг: Би шүүх хуралд ЦАГААТГАХ ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ орж байгаа

Үүрийнтуяа
2023/10/30

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч болон өөрөө цагдан хориог өөрчилж, батлан даалтад гарах хүсэлт гаргалаа.

Б.Ганхуяг "Есдүгээр сараас хойш миний биеийн байдал таагүй байгаа. Бүх биеэр юм туураад, алхахад хүнд. Буйл, гар хөхрөөд эхэлсэн. Шинжилгээний хариуг надад танилцуулаагүй, хэвийн гарсан гэдэг зүйлийг л хэлсэн. Би зөвхөн монголдоо байдаг хүн. Хэргээс хэзээ ч зугтахгүй. Биеийн байдлыг минь харгалзаж үзэхийг хүсч байна. Биеэр гарсан юм цус шүүрээд байгаа учраас би дотуур өмд ч өмсөхөө больсон. Эмчлүүлмээр байна. Цагдан хориог өөрчилж өгөхийг хүсэж байна "гэв.

Харин шүүх бүрэлдэхүүн түүний цагдан хориог өөрчлөхгүй бөгөөд зарим шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурал 11 дүгээр сарын 13-н хүртэл хойшиллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна