Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Хотын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал яригджээ.
МАН-ын Удирдах Зөвлөлын хуралдааны шийдвэрээр Сайд Х.Нямбаатарыг хотын даргаар томилогдож буйг зарлалаа. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү
Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 2-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгөөд байгаа билээ. Тэрбээр "Шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна" хэмээн нийтэд мэдээлсэн юм. Хэрэв Х.Нямбаатар Хотын даргаар томилогдвол Хууль зүйн сайдын томилгооны асуудал яригдах учиртай. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж магадгүй тухай мэдээлэл ч гараад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна