“Төмөр замын” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан ч ял шийтгэлгүй өнгөрч байсан А.Гансүх гэртээ зодуулсан гэх мэдээлэл гарлаа. Түүнийг зүс таних хүн зодсон гэх мэдээлэл ч мөн олон нийтийн анхаарлыг татаад байна. А.Гансүх нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан.
Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Гэвч удалгүй прокуророос хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл А.Гансүх нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд санал болгожээ. Улмаар тэд тохиролцож, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, А.Гансүхийн хэрэг хаагдсан гэх мэдээлэл байдаг билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна