Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар үндэслэлгүйгээр удаа дараа цалин хасдаг болон бусад асуудлуудыг дэлгэсэн байдаг. Мөн тэрбээр Булган аймгийн цагдаагийн газрын дарга нарт дараах зүйлийг хаягласан бичсэн юм. Тэгвэл үүнд ХЗДХ-ийн сайд UBN.MN мэдээллийн сайтад хариулсан өгсөн байна.
Тэрбээр: “Мэдээлэл авсан. Тухайн алба хаагчийн асуудлыг шалгахаар ЦЕГ-ын дэд даргаар ахлуулсан шалгалтын баг Булган аймаг руу явсан. Шалгалтын хариу гарахаар мэдээллэх болно” гэлээ.
Эх сурвалж: UBN.MN
Д.ЦЭГЦ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна