Энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас нийт 105 гаруй авто машин үерт урссан гэх мэдээлэл байна. Эдгээр автомашины жолооч нар тээврийн хэрэгслийн даатгалтай бол тухайн даатгалын компанидаа мэдэгдэж, нөхөн төлбөрийн баримтуудаа бүрдүүлж, нөхөн төлбөр авах боломжтой юм.
Харин жолооч тээврийн хэрэгслийн даатгалгүй, жолоочийн хариуцлагын даатгалтай бол нөхөн төлбөр авахгүй юм байна. Учир нь энэ даатгал нь машины даатгал биш юм. Түүнчлэн машинаа зээлээр авсан иргэд худалдан авч байх үедээ даатгал хийлгэсэн эсэхээ тухайн ББСБ болон банкнаасаа лавлах боломжтой. Үерийн усанд гэрээ нь алга болсон ч гэрээний мэдээллээ тухайн байгууллагуудаас авах эрхтэй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна