Х.БУЛГАНТУЯА: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно

2023/06/21

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцуулав. Энэ үеэр тэрбээр "Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нөхөн олгох, цаашид хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдвэрлэгдсэн. Долоодугаар сараас бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоно. Дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Өмнө нь авч байсан дансаар шууд орно. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно" гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна