УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хуулийн төсөл болон хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг эцэслэн батлав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ: "УИХ-ын 18 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Чуулганы хуралдаанд дөрөв нь сууж байна. Толгой дээр гардаг байдлаа хэзээ болих вэ. Сайдын ажил нь бялуу ихтэй, долоодог зулгаадаг зүйл байх шиг байна. Түүн рүү л гүйгээд байх шиг" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна