Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэдэхдээ: "Маргаашнаас эхлээд хоёр жагсаал хийнэ. Нэг нь хуурамч шатахуун, нөгөөх нь тэтгэврийн асуудал учраас ард иргэдээ ирээрэй" гэв.
Мөн Тэрбээр, "Ойрын өдрүүдэд хоёр жагсаал хийнэ. Эхнийх нь ҮХЦ-ийн гадаа. Өнгөрсөн 2021 оны долдугаар сард хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны эсрэг хуулийг УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хүлээж авсан байна. Энэ хуурамч шатахуунаар нийт зах зээлийн 20 хувийг хольж, 200 мянган тонн шатахуун хуурамчаар хольж ард иргэдэд зардаг байсан. Иргэдийн машиныг эвдэлдэг байсан. Үр хүүхэд амьсгалж хорддог.
Нөгөөх нь тэтгэврийн асуудал. Таван жилийн хугацааг долоо болгох асуудлаар ахмадууд надтай нэгдэж тэмцээрэй. Тэтгэврийн асуудлаар дуугардаг Н.Учрал гишүүн чимээгүй байна. Очоод үг хэлээрэй. Г.Тэмүүлэн гишүүн ч бас. Та бүхнийг урьж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна