ТӨСӨВ ТОДОТГОСНООР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ИРГЭДИЙН АМЬЖИРГААНД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ

2023/06/15

 

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Нүүрсний арилжааг биржээр хийж эхэлсний үр дүнд экспорт нэмэгдэж, эдийн засаг 7.9 хувиар өссөн, гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарч байна. Гэвч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр манай улсад инфляц сүүлийн 20 сар дараалан 10 хувиас дээш түвшинд хадгалагдаж, өрхийн сарын дундаж орлого эхний улиралд 5.9 хувиар буурлаа. Тиймээс иргэдийн амьжиргааг дэмжих, макро эдийн засгийн өсөлтийг микро түвшинд авчрах зайлшгүй шаардлагатай байна. Засгийн газраас 2023 оны төсвийн тодотголын төслийг ямар нэгэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулахгүйгээр

-Төрийн албаны цалинг нэмэх,

-Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэмж нэмэгдүүлэх,

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох,

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулан УИХ-д өргөн барьсан юм. Төрийн аудитын байгууллагаас 2023 оны төсвийн тодотголын төсөл хуульд нийцсэн гэсэн дүгнэлт хийснийг байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна