ЗТХ-ийн сайд С.Бямбацогт орон нутгийн нислэг сэргэж буйтай холбогдуулан нислэгийн үнэ тариф, цагийн хуваарь болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Орон нутгийн есөн чиглэлд нислэгийг сэргээж, нислэгийн үнэ тарифыг 2-2,5 дахин буурууллаа. МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд нислэг үйлдэхээр болж байгаа. Цаашид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгадын нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй нисэх буудал болгоно.
Ирэх долоодугаар сарын 1-нээс Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэнэ. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1 сая 700 мянган төгрөгөөр нисдэг. Энэ тариф 800-900 мянга буюу нэг талдаа 405-450 мянган төгрөг болж байна. Ховд аймаг хоёр талдаа 1 сая 500 мянган төгрөг байсан бол 810-902 мянган төгрөг болж буурч байна. Хөвсгөл аймаг Мөрөн чиглэлд хоёр талдаа 500-680 мянган төгрөг буюу тийзний үнэ гурав дахин буурах бололцоо бүрдэж байна. Чойбалсан чиглэлд нислэг үйлддэггүй байсан. Тэгвэл цаашид хоёр талдаа 540-620 мянган төгрөгийн тарифаар ниснэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна