С.Батдөл: Хүүхдүүдийн минь сэтгэл санаа хямарчихсан байгаа учир би хаашаа ч зугтахгүй

Сайханцэцэг
2023/01/09

Гэрээс нь нийт 7.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө олдсон С.Батдөлийг 48 саатуулаад сулласан гэх мэдээлэл нийгэмд нэлээд дуулиан тарьсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг өнөөдөр БГД-ийн Эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцээд цагдан хорих шийдвэрийг гаргалаа.  Энэ үеэр түүнийг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэн. Харин шүүгдэгч С.Батдөл “Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг тогтолцоо бий болжээ. Надад үүссэн хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй. Хөнгөн гэмт хэрэг учир заавал цагдах хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулах ажлыг зохион байгуулалттай хийж байна. Би 3-13 насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд минь бүгд хатгалгаа, ханиадтай байгаа. Эхнэр минь эмнэлэгт хэвтсэн. Том охин минь цахим мэдээллийг хараад сүүлийн 3-4 хоног нүдээ бүлцийтэл уйлсан. Ангийнх нь хүүхдүүд охиныг минь группээс хассан байна лээ. Тиймээс би хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна. Цагдаа нар миний нэр дээр байх караоке, эхнэрийн нэр дээрх гоо сайхны дэлгүүрийг хураан авсан. Надад өөр үйл ажиллагаа явуулдаг газар байхгүй. Намайг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн үзэж байгааг гайхаж байна. Би ажлаасаа жилийн чөлөө авсан. Хүүхдүүдийн минь сэтгэл санаа хямарчихсан байгаа учир би хаашаа ч зугтахгүй” гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна