Нийтлэгч Сайханцэцэг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол-Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээний хүрээнд Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг хөндлөө. Цар тахал болон олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй энэ үед хөрш орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд санал нэгдлээ.
Улмаар Монгол-Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд талууд саналаа нэгтгэлээ. Тодруулбал хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцоо" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна