Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сарын хугацаанд зогсоохоор болжээ

2022/07/29

Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сарын хугацаанд зогсоох шийдвэр гарсан тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Тодруулбал,  БНХАУ-ын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ний СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэнээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна