Хөлбөмбөгийн ДАШТ-ий "J" хэсгийн эхний тоглолт аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг болон Алжирын шигшээ багуудын хооронд явагдаж, Аргентины шигшээ баг 3:0 харьцаатайгаар хожил байгууллаа. Энэхүү тоглолтод Аргентины шигшээ багийн ахлагч, Лионель Месси домогт Зинедин Зиданы хүү Лука Зиданы хаалганд хэт-трик толилуулж, ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Германы домогт довтлогч Мирослав Клозегийн хамтаар 16 гоолтойгоор тэргүүлж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна