​ Татварын Ерөнхий газрыг С.Орхоны ТӨРЛИЙН АЛБАНААС САЛГАЯ!

Admin
2026/06/11

Өнөөдрийн нийгэмд төрийн алба гэдэг зөвхөн “танил тал, фракц бүлэглэл, цүнх баригчдад” л нээлттэй болсон цаг. Төр солигдох бүрд мэргэжлийн төрийн албан хаагчид ажлаасаа шахагдаж, оронд нь хэн нэгэн даргын ах дүү, хамаатан садан, найз нөхөд, намын нөхөд томилогддог жишиг хэвийн үзэгдэл мэт тогтжээ. Ур чадвар, боловсрол, туршлагаас илүү танил тал, төрөл садангийн холбоо үнэлэгддэг тогтолцоо ньтөрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээс нь салгаж байна. Үүний нэг тод жишээ бол Татварын Ерөнхий газар юм. Татварын Ерөнхий газрын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Орхон өөрийн ах дүү хамаатан садан, найз нөхөд гэх мэт өөрийн хамаарал бүхий хүмүүсээр энэ салбарыг бүрхжээ.


Түүний хувьд Татварын Ерөнхий газарт 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд анх 2014 онд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдож байсан түүхтэй. Татварын Ерөнхий газрын захирал асан Т.Батмагнайтай хамт магистрантурт нэг ангид суралцаж байгаад энэ салбарт шургасан гэгддэг. Товчхондоо, тэрээр мөн л танил талаараа тус газарт даргын албан тушаалд томилогдсон гэсэн үг. Түүнийг хамт олон нь төрийн албаны наад захын мэдлэггүй, асуудалд хувийн ашиг сонирхлоор ханддаг гэж  тодорхойлсон байдаг.  Тийм ч учраас Татварын Ерөнхий газарт түүний ах дүү амраг садан, найз нөхдөөр бөөсөрсөн гэж хэлж болно.Тухайлбал:

С.Орхоны төрсөн эгчийнх хүүхэд Чимэддоржийн Болор-Эрдэнэ Нийслэлийн татварын газарт татврын байцаагч,
Төрсөн эгчийнх нь хүүхэд Чимэддоржийн Болормаа Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч, хүргэн Зундуйн Оргил Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн тасгийн даргаар ажилладаг аж.

Түүгээр ч зогсохгүй найз, худ ураг, эхнэрийнх нь хамаатан гэх мэт ТЕГ-т шургаж болох бүх томилгоонд танил талаа шигтгэсэн нэгэн.
Хамгийн аюултай нь энэ үзэгдэл төрд итгэх иргэдийн итгэлийг эвдэж байгаа явдал юм. Иргэд төрийн байгууллагад ажилд орохын тулд боловсрол эзэмшиж, шалгалт өгч, хөдөлмөрлөхөөс илүүтэй “ар тал” хайх хэрэгтэй гэсэн ойлголт түгвэл шударга өрсөлдөөн устаж, авлигын хөрс улам бүр зузаарах эрсдэлтэй юм.
Төрийн албаны тухай хуульд мерит зарчим буюу мэдлэг, ур чадвар, туршлагад тулгуурласан сонгон шалгаруулалтын тогтолцоог хуульчилсан байдаг. Гэвч хууль цаасан дээр үлдэж, практик дээр танилтал, төрөл садны сүлжээ давамгайлж эхэлбэл төрийн алба аажмаар мэргэжлийн институц биш, гэр бүлийн корпораци болон хувирах аюултай юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна