Тэгвэл Монголын бодибилдинг фитнесийн холбоо хэдхэн минутын өмнө ийм хариу тайлбар албан ёсны цахим хуудаснаа бичлээ.
ТАЙЛБАРТ: “Монголын Мистер 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бодибилдингийн ангиллын Үнэмлэхүй аваргыг тодруулах үеийн дүнгийн нэгтгэлд бүрэн хяналт тавиагүйгээс шалтгаалан хоёр тамирчны дугаар, нэр солигдон зарлагдсан алдаа гарсан болно.
Уг алдааны хариуцлагыг Ерөнхий шүүгч өөрөө хүлээн зөвшөөрч, ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагаа ухамсарлан, өөрийн хүсэлтээр Ерөнхий шүүгчийн албан үүргээс чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг үндэслэн Холбооны Удирдах зөвлөлөөс холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг үүгээр хүргэж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна