Ши Жиньпин: БНХАУ, БНАСАУ-ын харилцаа түүхэн шинэ шатанд хүрлээ

Admin
2026/06/09

БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д төрийн  айлчлал хийж байна. Төрийн айлчлал 6 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд үргэлжлэх юм байна. Ши Жиньпиний энэхүү айлчлал нь сүүлийн 7 жилд хийж буй анхны айлчлал аж. Айлчлалын үеэр БНХАУ, БНАСАУ-ын харилцаа түүхэн шинэ цэг дээр байна гэж Ши Жиньпин мэдэгджээ. Тэрбээр Пхеньянд хийж буй төрийн айлчлалынх нь үеэр зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Хоёр орны уламжлалт нөхөрлөл олон улсын өөрчлөгдөн буй нөхцөл байдлын сорилтыг давж үеэс үед дамжин, улам бэхжиж байна хэмээн Ши Жиньпин онцолжээ. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай чухал тохиролцоонд хүрсэн хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Харин Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа БНАСАУ-аас эхэлсэн нь хоёр орны нам болон төр хоорондын харилцааны хөгжилд Хятадын төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Xinhua


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна