УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 13:00 цагаас хуралдаж, дараах 18 асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Үүнд:
- Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл
- Хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
- УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Х.Тэмүүжин нарын 39 гишүүн/
- УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Х.Баасанжаргал нарын 4 гишүүн/
- УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Х.Тэмүүжин нарын 15 гишүүн/
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Энхтүвшин/
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Цогтбаатар/
- УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн/
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн/
- УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн/
- УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /М.Энхцэцэг нарын 70 гишүүн/
- Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төсөл
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан
- Бусад асуудал
Сэтгэгдэл (1)