Австрали улсад DiDi" такси үйлчилгээний жолоочоор ажилладаг 50 настай Ё.Амарбаясгалан гэх Монгол иргэн 17 настай охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдан, яллагдагчаар татагдлаа. Тодруулбал, Австралийн Сиднейн хотод өнгөрсөн мягмар гарагийн өглөө "DiDi" такси үйлчилгээний жолоочоор ажилладаг 50 настай Ё.Амарбаясгалан гэгч нь 17 настай охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар лхагва гарагийн орой 18:30 цагийн орчимд Сиднейн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо Ё.Амарбаясгалан "DiDi" платформ дээр такси үйлчилгээ үзүүлж, ажлаа хийж байхад нь цагдаагийн албаныхан баривчилжээ. Энэ тухай Nine.com болон бусад Австралийн хэвлэлүүд мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна