Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Халид Шарифийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны үр дүнгээ дүгнэж, цаашид хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр түншлэлээ бэхжүүлэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал уулзалтын үеэр “Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, гэр бүл салалтын тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ хүн амын насжилт нэмэгдэх, алслагдсан хөдөө орон нутаг дахь залуучуудын хөгжлийн болон жендэрийн тэгш бус байдлын асуудал зэрэг хүн ам зүйн олон сорилт тулгарч байна” хэмээн онцлоод дараах чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүнд:
Ноён Халид Шариф тус яамнаас дэвшүүлсэн бодлогын зорилтууд нь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцэж байгааг онцолж, эдгээр санаачилгыг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтийн дагуу хүн ам зүйн хэтийн төлөвийг тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг Үндэсний статистикийн хороотой хамтран хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэв. Энэхүү судалгаа нь зөвхөн хүн амын ирээдүйн төлөвийг тооцоолохоос гадна бодлогын шийдлийг тодорхойлох, шийдвэр гаргагчдад зөвлөмж боловсруулахад чиглэнэ гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна