Бүх насаараа хоридох настай байгаа ​Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд шүүхээс ахин 30 жилийн хорих ял оногдууллаа

Admin
2026/06/12

Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд Умард Солонгос руу дрон буюу нисгэгчгүй онгоц илгээсэн хэргээр 30 жилийн хорих ял оноов. 

Прокуроруудын мэдээлснээр Юн Сок Ёль 2024 оны аравдугаар сард уг ажиллагааг явуулахыг тушаасан. 

Үүний зорилго нь Пёньяныг өдөөн хатгаж, улмаар тухайн оны арванхоёрдугаар сард бүтэлгүйтсэн онц байдал зарлах оролдлогодоо шалтаг бий болгох байсан гэж үзсэн байна.

Юн Сок Ёль 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлахдаа “Төрийн эсрэг хүчнүүд болон Умард Солонгосыг дэмжигчдээс улсаа хамгаалж байна” хэмээн мэдэгдэж байв. 

Гэвч удалгүй түүний шийдвэр гадаад бус дотоод улс төрийн хүндрэлтэй холбоотой байсан нь тодорхой болж, олон нийтийн эсэргүүцлийн дараа уг шийдвэрээ цуцалсан.

Үүний улмаас тэрбээр огцорч, төрийн эргэлт хийхийг завдсан буюу бослого өдөөсөн хэрэгт бүх насаараа хоригдох ял сонсоод байгаа юм.

Шүүхийн шийдвэрт “Цэргийн ажиллагаа гэх нэрийн дор Умард Солонгосын өдөөн хатгалгыг зориудаар өдөөж, улс оронд онц байдал үүсгэхийг зорьсон” хэмээн дурджээ.

2024 онд Умард Солонгос хил давуулан хог хаягдал бүхий олон зуун бөмбөлөг илгээж байв.

Эх сурвалж: ВВС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна