Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн "М Банк" аренад үргэлжилж байна. Пара таеквондогийн аваргууд эхнээсээ тодорч эхэллээ. Энэ тэмцээнд манай улсаас “Парис 2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, “Парис 2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ нарын шилдэг тамирчид оролцож төрийн дууллаа эгшиглүүллээ.
Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д У.Сүрэнжав Узбекстаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялснаар Ази тивийн аварга боллоо. Түүний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. У.Сүрэнжав жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байна. Мөн эрэгтэйчүүдийн К44 буюу -63кгд МУГТ Г.Болор-Эрдэнэ түрүүллээ. Тэрээр шигшээ тулаанд Ираны тамирчин Садегианпур Саидыг ялж тивдээ зургаан удаа түрүүлсэн нь энэ байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна