УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Хөрөнгө хураах хууль"-ийн төслийг хэлэлцэхгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "9 дүгээр сарын 15-нд эхэлсэн намрын чуулганаар албан тушаалын хэрүүл хийсээр байгаад хэлэлцэх асуудлын 19-д байсан "Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл"-ийг хэлэлцээгүй. Хаврын чуулганы хэлэлцэх дарааллын 9-д байсан энэ хууль мөн л одоог хүртэл хэлэлцэхгүй байна. Энэ хуулийн төслийг өргөн бариад өнөөдөр яг 1 жил болж байна. 100 сая төгрөг хүртэлх үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэгт тооцдог. Гэхдээ хураах нөхцөлгүй. "Хууль бус хөрөнгө хураах”-даа шүүхийн процессын дагуу явагдах учраас хэлмэгдэх асуудал байхгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна