Ардчилсан намын ээлжит "4/11" мэдээллийн цаг 11:00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн мэдээллийн цагаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Одоогийн байдлаар эрх барьж байгаа МАН хамтарсан Засгийн газар байгуулах тухай АН-д хандаагүй байна. 2025 онд Хамтарсан Засгийн газар огцорсны дараа сөрөг хүчний байр суурин дээр үйл ажиллагаагаа явуулна гэдгээ мэдэгдсэн. Энэ байр суурин дээрээ бид байгаа" гэв. Мөн "Ардчилсан намын ЕНБД С.Баярцогт: Сөрөг хүчний зүгээс бид мега төсөл, утаа, түгжрэлийн асуудлыг шийдэх нь зүйтэй, гэхдээ хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нь нээлттэй байх ёстой, шударга байх, авилаг хээл хахуулийн асуудалгүй байх ёстой гэсэн зарчимтай байгаа" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна