Сүхбаатар дүүрэг нь 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж, хүүхэд багачуудын авьяас, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, сургалтын орчин нөхцөлийг сайжруулан материаллаг баазыг бэхжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд багш нарт тулгамдаж буй бодит хэрэгцээг шийдвэрлэх, цахим шилжилттэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн 36 цэцэрлэгийн багш нарт иж бүрэн компьютерыг хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна