"Би монгол хүн" хөтөлбөр хэрэгжүүлнэ

Admin
2026/05/20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Би монгол хүн" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн зорилго нь монгол хүүхэд, залууст хэл соёл, түүх, үндэсний уламжлалаа танин мэдэх, эх орныхоо үнэт зүйлсийг бодитоор мэдрэх боломж олгох, нөхөрлүүлэх, харилцан туршлага солилцох, эх орноороо бахархах сэтгэлгээг хөгжүүлэх гэнэ.

Хөтөлбөрт 12-15 насны хилийн чанадад оршин суугаа 50 монгол хүүхэд, эх орондоо оршин суугаа 50 хүүхэд, нийт 100 монгол хүүхдийг хамруулна. Сонгон шалгаруулалт нь

  • Нэгдүгээр шатны шалгаруулалт 2026 оны 05.15-22-нд
  • Хоёрдугаар шатны шалгаруулалт 2026 оны 05.23-25-нд болох юм байна.

Хөтөлбөр нь 2026 оны долдугаар сарын 1-нээс 13-ний өдрүүдэд олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт төвлөрөн, Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Хүй долоон худаг, Сэлэнгэ аймаг дахь Сайханы хөтөл зэрэг байршлуудад батласан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах гэнэ.
Зохион байгуулагч: Зэв залуусын холбоо НҮТББ
• Цахим холбоос: www.fb.com/iammongolian.program
• Цахим хаяг: iammongolian.program@gmail.com
• Холбоо барих утас: +976-72440917
• Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, Олимпын гудамж-10 ДБҮЭГ төв байр, 2 давхар, Зэв залуусын холбооны байр

ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ ТАТАХ:
https://drive.google.com/…/1a37tIxaf2sVl1xkqd_l…/view…

ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАТАХ:
https://docs.google.com/…/1gsdb8SAIjF8HKqyzyTOU…/edit…


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна