Яг одоо Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, МАН-ын хорооны хурлыг товлох гэж байна. Тус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулж зөвшилцөх юм.
Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн "Ямар ч хүн хотын даргаар томилогдсон, маш хүнд нөхцөлд ажиллах болно. Уг нь нутгийн өөрөө удирдах байгууллага учир дотроосоо нэр дэвшүүлж, даргаа сонгон ажилладаг байсан. Харин сүүлийн гурван хотын даргын томилгоо Улсын Их Хурлаас шууд хийгдсэн. Тэр ч байтугай УИХ-ын гишүүний ажлаа өгч, цаашлаад сайдын албан тушаалаасаа хүртэл бууж ирээд хотын даргаар ажилласан байдаг" гэв. Мөн Хотын дарга асан Х.Нямбаатарын талаар сэтгүүлчийн асуултад "Жил бүр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Засаг даргын мөрийн хөтөлбөрийн үнэлж дүгнэдэг. Хурал дээр Х.Нямбаатарыг хангалттай ажилласан гэж дүгнэсэн" гэв
.
"
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна