АҮЭБ сайд Г.Дамдинням: Манай ажлын хэсгээс хамгийн сүүлд захидалдаа нэлээн хатуу шаардлага тавьсан

Admin
2026/05/19

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээ эхэллээ.

Хэлэлцээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын зааланд болж буй. Монголын талаас ажлын хэсгийг ахалж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын зүгээс хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хийж буй менежментийн төлбөрийг бууруулах, олон улсын жишигт хүргэх хэлэлцээг үр дүнд хүргэнэ гэсэн байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “Рио Тинто”-той хийж буй өнөөдрийн хэлэлцээ бидний дөрөв дэх уулзалт болж байна. Манай ажлын хэсгээс хамгийн сүүлд захидалдаа нэлээн хатуу шаардлага тавьсан. Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол дараагийн хэлэлцээ байхгүй гэсэн зарчмын шаардлага тавьж байна. Хөрөнгө оруулагчид Монголын ард түмэн, Засгийн газар, бидэнд итгэж найдаж буй олон түмэнд сайн мэдээ дуулгахыг хичээнэ” гэлээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Хэлэлцээг үр дүнд хүргэнэ” гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна