Снукерын ДАШТ-2026 тэмцээнд Монголын тамирчин Баярсайханы Нарантуяа энэ удаад медалийн тавцанд зогсож чадаагүй ч ясны тамирчин гэдгээ баталж, 78 тамирчны өрсөлдөөнөөс дэлхийн топ тоглогчдын хамтаар шилдэг наймд шалгарснаар тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрээр манай тамирчдаас анхлан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, мөн Азийн АШТ-ий хос алт, хүрэл медалийн эзэн болж байсан билээ.
Тамирчин Б.Нарантуяа тэмцээнийхээ дараа өөрийн нүүр номондоо "Миний хувьд медалийн төлөөх тоглолтыг Дэлхийн 12 удаагийн аварга, Английн алдарт тамирчин Рианн Эвэнстэй тоглож 4:2-ын харьцаатайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Сүүлийн хагас жилийн хугацаанд Хэйболын тэмцээнд тууштай оролцон, снукер бильярдын бэлтгэлгүй тэмцээндээ оролцсон ч гэсэн чамлахааргүй амжилт үзүүллээ гэж өөрийгөө дүгнэж байна. Дараагийн тэмцээн Ханжоу" гэж бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна