НУТГИЙН УУГУУЛ ИРГЭД: Үзэсгэлэнт түүхт газар Хүрэн ханын нурууг уул уурхайн компаниуд ухах гээд гуравдугаар сарын 24-нд сумын иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар хийсэн

А.Булганчимэг
2026/05/18

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутгийн иргэдийн шүтээн, аймаг сумын есөн гайхамшгийн нэг Хүрэн ханын нуруунд хууль бус уул уурхайн олборлолт хийж байгааг тус сумын малчид эсэргүүцэж мэдээлэл өглөө.

НУТГИЙН УУГУУЛ ИРГЭД: Гурвантэс сумын иргэдэд үе үед дамжин ирсэн түүх соёлын дурсгалт, сумын есөн гайхамшигт орсон үзэсгэлэнт түүхт газар Хүрэн ханын нурууг уул уурхайн компианууд ухах гээд гуравдугаар сарын 24-нд сумын иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар хийсэн. Үүнийг иргэд бид эсэргүүцэж гуравдугаар сарын 27-оос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд бид нар 820 хүний гарын үсгийг цуглуулаад УИХ, Засгийн газарт хүргүүлсэн боловч зөвхөн Аж үйлдвэр эрдэс баялгын яам руу энэ бичгийг цохсон. Энэ бичгийг яагаад өөрсдөөсөө холдуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж байна. Тус бүсэд олборлолт хийх уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Өмнөговь аймгийн Хүрэн ханын нуруунд уул уурхайн олборлолт хийж байгааг эсэргүүцэж 820 хүний гарын үсгийг цуглуулаад ЗГ-т өгсөн боловч биднийг дэмжсэнгүй. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна