Байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө

Admin
2026/05/05

Нийслэлийн ногоон бүсэд 33 байгаль хамгаалагч хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Байгаль хамгаалагчдыг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газар нь 2026 оны нийслэлийн төсвийн хөрөнгөөр туулах чадвар сайтай мотоциклыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ.

Байгаль хамгаалагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, байгаль хамгаалах чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатайгаар хэрэгжүүлж буй нь байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, хууль журмын хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна