Хосолмол хөдөлгүүртэй приус, акуа гэх мэт автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө

Admin
2026/04/21

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээг бодлогоор дэмжих чиглэл өгсөн. Ингэхдээ цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжиж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон байна.  Манай улсад цахилгаан (EV) болон хосолмол (hybrid) автомашины нэгтгэсэн, албан ёсны нийт тоог тогтмол шинэчилдэггүй.  

  Цахилгаан автомашины тоо 2023 оны сүүлчээр Монголд 1,061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэжээ. Энэ тоо жил бүр хурдтай өсөж байна. Засгийн газрын зорилт 2026 он гэхэд 20 мянгад хүргэх юм. 

  Хосолмол (Hybrid) автомашины тухайд импортын автомашины дийлэнхийг Япон, Солонгосоос худалдан авдаг. Зах зээлд хосолмол авто машин (Приус, Акуа гэх мэт) цахилгаан машинаас илүү өргөн хэрэглээтэй байна.  

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна