Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

Admin
2026/04/24

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Засгийн газраас надад салбар дээр байгаа асуудлаа цэгцлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд хонхны баяр гэж эцэг эхчүүдээс мөнгө хураадаг, ангид  засвар хийнэ, багш нарын баяр гэж мөнгө хураадаг байдлыг болих хэрэгтэй. Хонхны баяр байна гэхдээ эрдмийн баяр байх ёстой. Бид бас багадаа хонхны баяр тэмдэглэдэг байсан гэхдээ одоогийнх шиг 500,000 төгрөг цуглуулаад автобус хөлөглөөд Тэрэлж явдаг ийм байдлаар эхчүүдэд дарамт байж болохгүй. Тиймээс эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна