Хууль бус ан агнууртай холбоотой 165 зөрчил илрүүлжээ

Admin
2026/04/17

Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтаар  2026 оны нэгдүгээр улиралд нийт 700 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, хууль бус ан агнууртай холбоотой 165 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар 25 зүйлийн нийт 669 бодгаль амьтныг хууль бусаар агнасан нь тогтоогдсон байна. Үүнд ойн зэрлэг гахай, цагаан зээр, шилүүс, мануул, чоно, үнэг, хярс зэрэг ан амьтад, мөн шивэр хадран, цурхай, сугас зэрэг загас багтаж байна. Мөн эдгээр амьтдын эд эрхтнийг хууль бусаар худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчил түгээмэл гарчээ.

Зөрчил гаргасан 165 иргэнд нийт 48 сая төгрөгийн торгууль, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.

Иймээс холбогдох байгууллагуудаас иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна:

  • Ан хийхдээ заавал зөвшөөрөл авах
  • Хориглосон хугацаа, ялангуяа амьтдын үржлийн үеийг баримтлах
  • Ан амьтны гаралтай бүтээгдэхүүн авахдаа бичиг баримтыг нь шалгах
  • Зөрчил, хууль бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх
  • Хүүхэд, залууст байгаль хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх

Иргэн бүр хариуцлагатай байж, байгаль дэлхий, зэрлэг амьтдаа хамгаалах нь бидний нийтлэг үүрэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна