Л.Энх-Амгалан:Багш нарын цалинг нэмэхэд ₮1.2 их наяд хэрэгтэй байна

Admin
2026/04/17

 Тэрээр боловсролын салбар дахь төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл өглөө. "Эхний ээлжинд хөрөнгө оруулалтаас 100 орчим тэрбум төгрөг танъя гэж бодож байна. Он дамнасан багшийн гүйцэтгэлийн үнэлгээг өгөөгүй байгаа юм байна. Дотроо зохицуулалт хийхээр тавдугаар сарын 1-нээс зөрүүгээ олгоод, наймдугаар сар гэхэд төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай гэж харж байна. Бид төсвийн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Гэхдээ батлагдсан төсөв дотроо асуудлаа шийднэ гээд багш нарт хүлээлт үүсгээд байж болохгүй. 

618 тэрбум төгрөгөөр цалин нэмнэ гэдэг нь төрийн албан хаагчдын цалинг тэгшитгэж нэмсэн бол 2.5 сая төгрөг болгочих хэмжээний мөнгө. Одоо би тооцоон дээр сууж байна. Ирэх гурав дахь өдөр гэхэд Засгийн газарт танилцуулаад төсөв тодотгох, эсвэл Засгийг газар бонд авах гэсэн хоёр л арга байна. 

Хамгийн харамсалтай нь энэ буруу тооцоог Засгийн газар, УИХ-д танилцуулж, төсвийн тухай хууль зөрчсөн, өмнөх сайд маань. Төсвийн тухай хуулиа уншаад үзэхээр огцрох заалттай юм билээ. Огцорчихсон сайдтай би юу ярих вэ дээ" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна